ШММС-ийн 2022-2023 оны “Тэтгэлэг гардуулах ёслол” 2022 оны 9 сарын 29 -нд зохион байгуулагдлаа. Уг үйл ажиллагаагаар 2022-2023 оны хичээлийн жилийн тэтгэлэгт оюутнууд болох 8 дугаар үеийн тэтгэлэгт оюутнаар шалгарсан нийт 42 оюутанд тэтгэлгийн батламжийг гардуулсан. ШММС нь хэдийгээр жил бүр дотоодын их, дээд сургуулийн 30 оюутан, Коосэний 10 оюутан нийтдээ 40 оюутанд тэтгэлэг олгодог хэдий ч энэ жилийн хувьд “Хүрээ” ротари клубээс 1 оюутанд, иргэн Д.Энхтүвшингээс 1 оюутанд тэтгэлгийн санхүүжилтийг олгосноор нийт 42 оюутанд тэтгэлэг олгох нөхцөл бүрдсэн. Тэтгэлэг гардуулах ёслолыг сангийн ажлын алба болон оюутны зөвлөл хамтран зохион байгуулсан. 
Мабүчи олон улсын тэтгэлгийн сангийн тэргүүн Камэй Шинжи, тус тэтгэлгийн сангийн нарийн бичгийн дарга Хигүчи Такаёши, Шинэ Монгол Мабүчи сангийн үүсгэн байгуулагч Ж.Галбадрах, гүйцэтгэх захирал Э.Зулгэрэл, МАМISA тэргүүн Н.Болормаа, “Хүрээ” ротари клубын төлөөлөл, 8 дугаар үеийн менторууд тэргүүтэй сангийн 8 дугаар үеийн тэтгэлэгт оюутнууд, оюутны зөвлөл, үе үеийн тэтгэлэгт оюутан, менторууд оролцлоо. 
 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *