2023.04.29
Үйл ажиллагааны зорилго: Энэхүү уулзалтын зорилго нь Шинэ Монгол Мабүчи сангийн 2023 онд их, дээд сургууль, коллежоо төгсөх тэтгэлэгт оюутнуудад тулгарч буй асуудал, цаашдын карьер хөгжил зэрэг сэдвээр мэргэжлийн, туршлагатай зочин илтгэгчтэй хэлэлцүүлэг өрнүүлэх, ажлын арга барил, туршлагыг хуваалцах; оюутан, ментор хоорондын харилцаа холбоог сайжруулах, хэлэлцүүлэг өрнүүлэх; төгсөх дамжааны оюутнуудын цаашдын төлөвлөгөө, зорилго, тулгарч буй асуудлын судалгаа явуулах, тэтгэлэгт хөтөлбөрийн эргэн төлөлтийн шинэчилсэн журам болон эргэн төлөлтийн шинэчилсэн хуваарийг оюутнуудад танилцуулах явдал байсан.
Үйл ажиллагааны хамрах хүрээ:
-
Оюутнуудтай өөрийн мэдлэг, туршлагаасаа хуваалцан нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх зочин илтгэгч: MCS группийн дэд ерөнхийлөгч асан Д. Энхтүвшин
-
Шинэ Монгол Мабүчи сангийн ажлын алба
-
2023 онд их, дээд сургууль, коллежоо төгсөх тэтгэлэгт оюутнууд
-
Хүндэт менторууд