Мэдээ, мэдээлэл ШММС-ийн “Төгсөгчдөд зориулсан чөлөөт уулзалт” 2022.11.19 Тус уулзалтын үеэр ШММС-ийн гүйцэтгэх захирал Э. Зулгэрэл 2021 оны жилийн үйл ажиллагааны тайлан болон санхүүгийн тайлан мэдээ, төгсөгчид, оюутнуудаас авсан судалгааны үр дүнг танилцуулсан ба Мабүчи Олон Улсын Тэтгэлгийн сан руу илгээсэн “Долларын ханшийн өсөлт тэтгэлгийн эргэн төлөлтөд нөлөөлөх нь” судалгааны тайланг 6-р үеийн тэтгэлэгт оюутан Э. Шүрэн-Эрдэнэ танилцуулсан. Уулзалтын 2-р хэсэгт төгсөгч оюутнууд өөрт тулгамдаж буй асуудал, сэтгэгдлээ хуваалцаж ярилцсан ба төгсөгчдийн холбоо байгуулах тухай ярилцаж орох хүсэлтэй оюутнууд саналаа өгсөн. Уулзалтад танхимаар 15 төгсөгч, онлайнаар 21 төгсөгч хамрагдав. ШММС-ийн төгсөгч нарт үйл ажиллагааны тайлан, судалгааны үр дүн танилцуулах, цаашлаад сангийн төгсөгч оюутнуудын мэдээлэлд шинэчлэл хийх, эргэх холбоог нэмэгдүүлэх, төгсөгчийн одоогийн нөхцөл байдалтай танилцах, эргэн төлөлт хийхэд тулгамдаж буй асуудлуудыг судлах, санал хүсэлт, гарч шийдлийн талаар нээлттэй ярилцах зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулав.