Мэдээ, мэдээлэл Танилцах уулзалт 2023 Жил бүр нийт тэтгэлэгт оюутан, ментор болон шинэ элсэгчдийн дунд зохион байгуулдаг “ТАНИЛЦАХ УУЛЗАЛТ” 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 11 цагт Шинэ Монгол Технологийн Дээд сургуулийн 10 давхарт нийт 100 орчим оюутан, менторын бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулагдсан бөгөөд оюутнуудыг хооронд нь танилцуулах, 8 дугаар үеийн шинэ тэтгэлэгт оюутнуудыг менторуудтай нь танилцуулан, санамж бичиг байгуулах зэрэг олон үйл ажиллагаанууд хийгдсэн.Танилцах уулзалтыг нээж сангийн гүйцэтгэх захирал, ментор Э.Зулгэрэл үг хэлж, оюутнуудад зориулсан нээлттэй ярилцлага хийлээ. Үүний дараа 2021-2022 онд Оюутны зөвлөлөөр ажилласан оюутнууд тухайн жилд хэрэгжүүлсэн үйл ажиллагааныхаа тайланг нийт оюутан, менторууддаа тавилаа.8 дугаар үеийн тэтгэлэгт оюутан болон менторууд санамж бичиг байгуулах үйл ажиллагаа явагдаж, 8 дугаар үеийн оюутнуудынхаа мэргэжлийн онцлогт тохирсон номыг бэлэглэн, дараагийн номтой уулзалтынхаа үеэр тус номуудын талаар нээлттэй ярилцахаар тохиролцов. Уулзалтын төгсгөлд нийт оюутан менторуудынхаа дунд танилцах, чөлөөт уулзалт, хөгжөөнт тоглоомыг зохион байгуулсан.