ШИНЭ МОНГОЛ – МАБҮЧИ САН ШИНЭ ЭЛСЭЛТЭЭ ЗАРЛАЛАА
ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ӨРГӨДӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
2023.08.10–2023.09.15
Тэтгэлгийн сонгон шалгаруулалтад материал илгээх, бүртгүүлэх холбоос:
https://forms.gle/QekuQvR9YgM3cDYW9
ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:
Дотоодын их, дээд сургуулийн бакалаврын өдрийн хөтөлбөрийн оюутан байх;
Бакалаврын хөтөлбөрөөр суралцагч суралцах нийт хугацаандаа 3.2 ба түүнээс дээш голч оноотой үнэлэгдсэн байх;
ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ХАМРАХ ХҮРЭЭ:
Монгол Улсын Дотоодын их дээд сургуулийн I болон III курсын оюутан
Нийт 5 жилээр суралцдаг оюутнуудын хувьд II болон IV түвшний оюутан (Жишээ нь: МУИС-Хууль зүйн сургуулийн оюутнууд 5 жилээр суралцдаг учир 2 болон 4 дүгээр түвшний оюутан тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой.);
Нийт 6 жилээр суралцдаг оюутнуудын хувьд III болон V түвшний оюутан (Жишээ нь: АШУҮИС-ийн оюутнууд);
Бусад их дээд сургуулиудын хувьд I болон III дугаар түвшний оюутан байх;
Коосэн сургуулийн оюутнуудын хувьд IV курсын оюутан байх (Жишээ нь: ШУТИС Коосэн, Монгол Коосэн, Шинэ Монгол Коосэн);
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ:
Тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт дараах 2 үе шаттай явагдана.
Нэгдүгээр шат: Хөндлөнгийн сонгон шалгаруулалтын комисс Google Form-ын дагуу оюутнуудын илгээсэн материалуудтай танилцаж шаардлага хангасан оюутнуудыг шалгаруулна. Эхний шатанд дараах материалуудыг бэлтгэх шаардлагатай. Үүнд:
Формс дээр байгаа анкетыг бөглөх
Тэтгэлэг хүсэгчийн иргэний үнэмлэхний хуулбар
Өөрийгөө танилцуулсан 2 минутын видео бичлэг эсвэл “Миний ирэх 10 жилийн төлөвлөгөө” сэдвээр 500 үгтэй эссэ бичиж ирүүлэх
Тэтгэлэг хүсэгч оюутан 1-р түвшний оюутан бол ерөнхий боловсролын гэрчилгээний хуулбар, Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгийн хуулбарыг оруулна. Хэрэв тэтгэлэг хүсэгч 1-ээс дээш түвшний оюутан бол суралцсан хугацааны дүнгийн хуулбар, сургуулийн тодорхойлолт
Тэтгэлгийн эргэн төлөлтийг бүрэн батлан даах эцэг эх, асран хамгаалагчийн орлогыг тодорхойлох бичиг баримтын хуулбар. Жишээлбэл:
Малчин бол нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар эсхүл нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, малын тоо толгойн бүртгэлийн талаар хорооны тодорхойлолт г.м
Хувиараа хөдөлмөр эрхэлдэг бол нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хар дэвтрийн сүүлийн 3 сарын хуулбар, эсхүл банкны дансны сүүлийн 3 сарын тодорхойлолт
Ажил олгогчийн тодорхойлолт (цалингийн мэдээллийг агуулсан байх)
Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
Тэтгэврийн дэвтрийн хуулбар г.м
Хоёрдугаар шат: Эхний шатанд шалгарсан оюутнууд ярилцлагын шатанд оролцож, шалгарснаар тэтгэлэг авах боломж бүрдэнэ.
ТЭТГЭЛГИЙН ХЭМЖЭЭ:
Оюутан байх хугацаандаа жил бүр 1 оюутан 1500 ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгийн тэтгэлгийг авна. Долларыг тухайн жилийн 7 дугаар сарын 1-ний өдрийн байдлаарх Монгол Банкны ханшаар тооцон олгоно.
ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДАХ ОЮУТНЫ ТОО:
Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй дотоодын их, дээд сургуулийн бакалаврын өдрийн хөтөлбөрийн 30 оюутан
Kooсэн сургуулийн оюутан 10