Үндсэн үйл ажиллагаа
Шинэ Монгол Мабүчи сан нь оюутнуудад зөвхөн санхүүгийн дэмжлэг үзүүлээд зогсохгүй мэргэжил карьерын хувьд зөв чиглэлтэй, эрүүл мэндээ хайрлах дадалтай, бусдаасаа суралцаж, өөрийгөө илэрхийлж чадахуйц бие хүн болж төлөвшихөд туслах зорилготой. Үүний тулд ШММС нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш тэтгэлэг гардуулах ёслол, танилцах уулзалт, спорт өдөрлөг, номтой уулзалт, гуравласан уулзалт, төгсөлтийн баяр зэрэг 6 төрлийн үйл ажиллагааг уламжлал болгон тэтгэлэгт оюутнуудынхаа дунд зохион байгуулсаар ирсэн.
ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ
ШММС нь 9-р сар хүртэл сонгон шалгаруулалт явуулж шинэ үеийн тэтгэлэгт оюутнуудаа шалгаруулдаг ба жил бүрийн 10-р сарын эхээр тэтгэлэг гардуулах ёслолын үйл ажиллагааг зохион байгуулдаг. Тус үйл ажиллагаанд Шинэ Монгол – Мабүчи Сангийн үүсгэн байгуулагчид, удирдлагууд, менторууд хүрэлцэн ирж оюутан залууст тэтгэлгийг гардуулж, сэтгэлийн үгээ хуваалцдаг. Өмнөх үеийн тэтгэлэгт оюутнууд, шинээр тэтгэлэг авсан оюутнууд болон тэдний ойр дотны хүмүүс өөрийн сэтгэгдлээ илэрхийлдэг.
ТАНИЛЦАХ УУЛЗАЛТ
Танилцах уулзалт нь үе үеийн тэтгэлэгт оюутнууд хоорондоо танилцах, харилцаа холбоо тогтоох боломжийг олгодог бөгөөд шинэ үеийн тэтгэлэгт оюутнууд ментор ах эгч нартайгаа танилцдаг.Уулзалт нь оюутнуудад Мабүчи сангийн эрхэм зорилго, алсын хараа, тэтгэлгийн үнэ цэнийг ойлгох эхний алхам болдог. Тус уулзалт нь 11 сарын сүүлээр зохион байгуулагддаг бөгөөд оюутан залууст хэрэгцээт мэдээлэл өгөх зочдыг урьж оролцуулдаг.
СПОРТ ӨДӨРЛӨГ
Спорт өдөрлөгт үе үеийн тэтгэлэгт оюутнууд, менторууд оролцдог бөгөөд тэдэнд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хоорондын харилцааг илүү сайжруулж, бие биеэсээ суралцах, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх боломжийг бий болгодог. Спорт өдөрлөг нь сагс, гар бөмбөг, ширээний теннис, шатар, олс таталт гэсэн 5 төрлөөр явдаг бөгөөд жил бүрийн ялагчид шилжин явах цомыг гарддаг билээ.
НОМТОЙ УУЛЗАЛТ
Номтой уулзалт нь жил бүрийн онцлогоос хамааран өөр өөрийн гэсэн өнгө аястай зохион байгуулагддаг ба номын зохиогч, орчуулагч гэх мэт хүндтэй эрхмүүдийг урьж оролцуулдгаараа онцлог юм. ЭМОС клубээс орчуулан гаргасан ном, оюутны өөрийн сонгосон ширээний ном, худалдан авалтаараа тэргүүлж буй ном зэргээс сонгон сангийн зүгээс бэлэглэн, тэмдэглэл хөтлүүлдэг. Оюутнуудын явуулсан номын тэмдэглэлийг тусгай баг гарган хамтран уншиж, шилдэг тэмдэглэлийг Номтой уулзалтын өмнө шалгаруулдаг ба шалгарсан оюутнууд илтгэл бэлдэж уулзалтын эхэнд танилцуулдаг. Оюутнуудын өөрийгөө илэрхийлэх чадвар, аливааг өөр өнцгөөс харах, багаар ажиллах, асуудал хэлэлцүүлэх чадварыг дэмжихийг зорьдог.
ГУРАВЛАСАН УУЛЗАЛТ
ШММС-ийн удирдлагууд, менторууд болон их сургуулиа төгсөж буй оюутнуудын дунд зохион байгуулагдах гуравласан уулзалт нь оюутны суралцаж буй мэргэжлийн онцлогоос хамааран хэд хэдэн хэсэгт хуваагддаг. Тухайн жилийн их сургуулиа төгсөж байгаа тэтгэлэгт оюутнуудтай уулзаж дипломын сэдэв, явц, шалгалтын бэлтгэл, төгсөөд орох ажлын төлөвлөгөө, ажилд ороход шаардлагатай зүйлс, анкет, ярилцлагад хэрхэн бэлдэх талаар ярилцаж, мэргэжлийн онцлогт тохирсон зөвлөгөөг өгөх зорилготой юм.
ТӨГСӨЛТИЙН БАЯР