ШММС-ийн тэтгэлгийн онцлогТЭТГЭЛГИЙН ХЭМЖЭЭ : Шинэ Монгол-Мабүчи Сангийн тэтгэлэгт оюутан нь бакалаврын түвшний хөтөлбөрөө дуусгах хүртлээ жил бүр 1500 ам.доллар-ын тэтгэлгийг авна. Тэтгэлэг нь 2-р сард 1000 ам.доллар, 8-р сард 500 ам.доллар-ын дүнтэйгээр тус тус оюутны дансанд шилждэг. 1500 ам.доллар нь одоогийн байдлаар дотоодын их, дээд сургуульд бүтэн жилд судлах кредитийн нийт дүнгийн дунджаас дээгүүр байна. Энэ нь оюутанд суралцаж буй хугацаандаа зөвхөн өөрийн сурлага, хувь хүний хөгжилд анхаарах боломжийг олгож байгаагаараа давуу талтай.ЭРГЭН ТӨЛӨГДӨХ НӨХЦӨЛ : Тэтгэлэгт оюутнууд их дээд сургуулиа төгсөөд 1 жил ажилласны дараа эргэн төлөлтөө хийж эхэлдэг. Тэтгэлэг авсан хугацаатай адил хугацаанд сар бүр сангаас батлан гаргасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу тэтгэлгээ төлж дуусгадаг. Эргэн төлөлт нь тэтгэлэгт оюутнуудыг төлөвлөгөөтэй, зохион байгуулалттай болох дадалд сургахын зэрэгцээ хариуцлагатай, хэлсэндээ хүрдэг итгэл даасан хувь хүн болоход нөлөөлдөг. Сургуулиа төгсөөд шууд эргэн төлөлтийг эхлүүлэлгүй 1 жилийн дараагаас буюу ажлын байран дээр дасах, ажлаа ойлгон танин мэдэх хугацаа олгодог онцлогтой. Ажил мэргэжилдээ дадлагажин нийгэмд хувь нэмрээ оруулах үүрэг хүлээхийн сацуу дараа дараагийн үеийн оюутан дүү нартаа боловсрол эзэмшин чадварлаг боловсон хүчин болох боломжийг олгодог тасралтгүй үргэлжлэх холбоог үргэлжлүүлэх эрхэм үүргийг хүлээдэг билээ. Тэтгэлэг авагчаас тэтгэлэг олгогч болон итгэл хариуцлагыг дараагийн үедээ шилжүүлдэг.МЕНТОРШИП ХӨТӨЛБӨР : Шинэ Монгол – Мабүчи сангаас Монголд анхлан нэвтрүүлсэн “Менторшип хөтөлбөр” гэдэг нь оюутан нэг бүрийг хичээл сурлага, карьер төлөвлөлт, амьдралын гээд бүхий л талаар зөвлөн чиглүүлэх ах эгчтэй байх систем юм. Менторууд нь Шинэ Монгол – Мабүчи сангийн үйл ажиллагааг дэмжих зорилготой МАМИСА (Монгол дахь Мабүчи тэтгэлгийн төгсөгчдийн холбоо)-н гишүүд бөгөөд тэтгэлэгт оюутныг дааж авснаар хичээл сурлага төдийгүй хувь хүний хөгжлийн зөвлөгөө өгөх үүрэгтэй. Ментор нь Японд суралцаж төгссөн Шинэ Монгол сургуулийн төгсөгчид байдгаараа онцлогтой. 1 ментор 2 жил болон 4 жил тэтгэлэг авах хоёр оюутанг дааж авдаг. Ментор ментий байнга холбоотой байх бөгөөд хичээл сурлагад нь анхаарал тавин амжилттай, үр дүнтэй сурахад чиглүүлэн зөвлөх үүрэгтэй байна. Сан нь ментортой нягт холбоотой байж, оюутны талаар мэдээлэл хуваалцан санал бодлыг нь сонсох, хэрхэн үр дүнтэй зөвлөгөө өгөх талаар хамтран ажилладаг. Ментор ментий нь сэтгэл санааны хувьд, мөн бусад бүх л зүйл дээр хоорондоо холбоотой байж бие биендээ туслалцаа үзүүлэх боломжийг олгодог. Энэ нь сайн зөвлөгч, сайн багш, сайн найзтай болж байна гэсэн үг юм. Насан туршийн нандин холбоотой номын ахан дүүс болдог нь хамгийн үнэ цэнэтэй.ОЮУТАН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР : ШММС үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн тэтгэлэгт оюутнуудаа зөвхөн санхүүгийн хувьд дэмжээд зогсохгүй мөрөөдөлтэй, зөв хандлагатай, шинийг эрэлхийлэгч, эрүүл мэндээ хайрлагч, бусдыгаа дэмждэг шинэ үеийг бэлтгэх эрхэм зорилгынхоо хүрээнд уламжлал болсон 6 үйл ажиллагааг зохион байгуулсаар ирсэн. Эдгээр үйл ажиллагааны хүрээнд сангийн үүсгэн байгуулагчдаас эхлэн нийгэмд нөлөө үзүүлж буй, ажил мэргэжилдээ манлайлагч эрхмүүдийг уригдан оролцдог. Зохион байгуулагддаг үйл ажиллагаатай дэгэрэнгүй танилцахыг хүсвэл ЭНД ДАРНА УУ.ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР : Сангийн зүгээс тэтгэлэгт оюутнуудынхаа санал хүсэлтийг цаашдын үйл ажиллагаандаа тусгахыг эрмэлздэг. Жишээлбэл, “ШММС- Сайн үйлс” аян нь 2020 оноос хойш оюутнуудын санаачлага, зохион байгуулалт дор бий болсон бөгөөд сангийн үндсэн үйл ажиллагаануудын нэг болсон байна. Оюутнуудын зүгээс гаргасан шинэ санал, санаачилгыг сангийн зүгээс дэмжин ажиллахыг эрмэлздэг бөгөөд бусад тэтгэлэгт оюутнуудтайгаа хамтран өөрийн тэмүүлж буй үр дүнд хүрэх томоохон боломжийг бий юм.ХҮРЭЭЛЭЛ : ШММС нь 2022 оны байдлаар 276 тэтгэлэгт оюутан, 125 ментортойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээрээс 117 оюутан идэвхтэй тэтгэлэгт авч байгаа бөгөөд 140 гаруй төгсөгчдийг ажлын байранд үдээд байна. Сан нь Монгол улсын 21 аймаг, 9 дүүргийн их, дээд сургуулиудын оюутнуудаас сонгон шалгаруулдаг бөгөөд 2022 оны байдлаар 24 их, дээд сургууль, коллежийн оюутнуудад тэтгэлэг олгосон байна. Энэ нь өөр сургууль, мэргэжлийн олон хүмүүсээр танилын хүрээгээ тэлэх, олон талт мэдлэгтэй болох боломжийг оюутнуудад нээж өгдөг.