Мэдээ, мэдээлэл Төгсөлтийн баяр 2023 2023.06.04 Шинэ Монгол-Мабүчи олон улсын тэтгэлгийн сангийн 7 дахь удаагийн төгсөлтийн баяр 2023 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Шинэ Монгол Технологийн дээд сургуулийн 8 давхарт 809 тоот хурлын зааланд болж өндөрлөлөө. 2023 онд Шинэ Монгол Мабүчи сангийн хувьд Монгол Улсын Их Сургууль, Санхүү Эдийн засгийн их сургууль, Анагаахын шинжлэх ухааны их сургууль, Шинэ Монгол Технологийн Дээд сургууль, Шинэ Монгол Коосэн, ШУТИС Коосэн, зэрэг сургуулийн бие даасан, хариуцлагатай, итгэл даах 36 оюутан сургуулиа амжилттай төгсөж байна. Төгсөгчдийн мэргэжлүүдийг харвал эмч, барилга замын инженер, цахилгааны инженер, химийн инженер, санхүү бизнесийн удирдлага, нягтлан бодох бүртгэл, эм зүй хууль эрх зүй зэрэг салбарын оюутнууд мэргэжилтэн болж төгслөө. Төгсөлтийн баярт нийт төгсөж байгаа 36 оюутнаас 2 оюутан гадаад улсад суралцаж буйн улмаас биечлэн оролцож чадаагүй. Мөн Их Дээд сургуулиа төгсөж байгаа оюутнуудаас гадна эргэн төлөлтөө дууссан, хариуцлагатай төгсөгчид мөн оролцсон.