Мэдээ, мэдээлэл Төгсөлтийн баяр 2023 2023.06.04 Шинэ Монгол-Мабүчи олон улсын тэтгэлгийн сангийн 7 дахь удаагийн төгсөлтийн баяр 2023 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Шинэ Монгол Технологийн дээд сургуулийн 8 давхарт 809 тоот хурлын зааланд болж өндөрлөлөө. 2023 онд Шинэ Монгол Мабүчи сангийн хувьд Монгол Улсын Их Сургууль, Санхүү Эдийн засгийн их сургууль, Анагаахын шинжлэх ухааны их сургууль, Шинэ Монгол Технологийн Дээд сургууль, Шинэ Монгол Коосэн, ШУТИС Коосэн, зэрэг сургуулийн бие даасан, хариуцлагатай, итгэл даах 36 оюутан сургуулиа амжилттай төгсөж байна. Төгсөгчдийн мэргэжлүүдийг харвал эмч, барилга замын инженер, цахилгааны инженер, химийн инженер, санхүү бизнесийн удирдлага, нягтлан бодох бүртгэл, эм зүй хууль эрх зүй зэрэг салбарын оюутнууд мэргэжилтэн болж төгслөө. Төгсөлтийн баярт нийт төгсөж байгаа 36 оюутнаас 2 оюутан гадаад улсад суралцаж буйн улмаас биечлэн оролцож чадаагүй. Мөн Их Дээд сургуулиа төгсөж байгаа оюутнуудаас гадна эргэн төлөлтөө дууссан, хариуцлагатай төгсөгчид мөн оролцсон.
Мэдээ, мэдээлэл Ментортой чиглүүлэх уулзалт 2023 2023.04.29 Үйл ажиллагааны зорилго: Энэхүү уулзалтын зорилго нь Шинэ Монгол Мабүчи сангийн 2023 онд их, дээд сургууль, коллежоо төгсөх тэтгэлэгт оюутнуудад тулгарч буй асуудал, цаашдын карьер хөгжил зэрэг сэдвээр мэргэжлийн, туршлагатай зочин илтгэгчтэй хэлэлцүүлэг өрнүүлэх, ажлын арга барил, туршлагыг хуваалцах; оюутан, ментор хоорондын харилцаа холбоог сайжруулах, хэлэлцүүлэг өрнүүлэх; төгсөх дамжааны оюутнуудын цаашдын төлөвлөгөө, зорилго, тулгарч буй асуудлын судалгаа явуулах, тэтгэлэгт хөтөлбөрийн эргэн төлөлтийн шинэчилсэн журам болон эргэн төлөлтийн шинэчилсэн хуваарийг оюутнуудад танилцуулах явдал байсан. Үйл ажиллагааны хамрах хүрээ: Оюутнуудтай өөрийн мэдлэг, туршлагаасаа хуваалцан нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх зочин илтгэгч: MCS группийн дэд ерөнхийлөгч асан Д. Энхтүвшин Шинэ Монгол Мабүчи сангийн ажлын алба 2023 онд их, дээд сургууль, коллежоо төгсөх тэтгэлэгт оюутнууд Хүндэт менторууд Үйл ажиллагаа зохион байгуулагдах газар: Шинэ Монгол Технологийн дээд сургуулийн 4 давхарт “Ёслолын танхим”-д зохион байгуулагдсан. Энэ удаагийн зочин илтгэгчээр ноён Д.Энхтүвшин оюутнуудад өөрийн туршлага, карьерын талаар хуваалцах юм. Тэрээр MУИС-ийг 1997 онд эдийн засагч мэргэжлээр төгсөж, улмаар “МCS” группээс ажлын гараагаа эхэлсэн бөгөөд түүнээс хойш тус компанийн олон төсөлд үр бүтээлтэй ажиллаж, “Дэлхийн хөгжлийг Монголд” уриагаа бодитоор хэрэгжүүлэхэд нь үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн юм. Монголын топ компанид 20 гаруй жил ажиллаж, бизнесийн талбарт арвин туршлага хуримтлуулсан зочин илтгэгч нь сүүлийн жилүүдэд “Шарк Танк” нэвтрүүлгийн шүүгчээр ажиллаж, гарааны бизнесүүдийн тулхтай дэмжигч, зөвлөх болоод буй. Түүнчлэн Шинэ Монгол Мабүчи сангийн 2022 оны Тэтгэлэгт оюутны сонгон шалгаруулалтын комиссын гишүүнээр ажилласан бөгөөд оюутан залуусын сургалтыг дэмжиж, 1 оюутны тэтгэлгийг өөрийн зүгээс олгоод буй билээ.
Мэдээ, мэдээлэл Спорт өдөрлөг 2023 2022.12.04 Шинэ Монгол Мабүчи сангийн тэтгэлэгт оюутан, төгсөгчдөөс авсан судалгааны үр дүнд үйл ажиллагаануудаас хамгийн их хүлээлттэй байдаг үйл ажиллагаагаар спорт өдөрлөгийг нэрлэсэн бөгөөд энэ удаагийн спорт өдөрлөг өмнөх жилүүдээс эрт болж буйгаараа онцлогтой. Учир нь тэтгэлэгт оюутнууд танилцах уулзалтын үеэр шинээр тэтгэлэгт оюутнаар шалгарсан дүү нар, шинэ менторуудтай танилцсаны дараагаар спорт өдөрлөгийг зохион байгуулснаар тэдний холбоо улам сайжруулахыг зорьсон болно. Тус өдөрлөгт ШММС-ийн удирдлагууд, сангийн ажилчид, нийт тэтгэлэгт оюутнууд, менторууд, мөн спортын тэмцээний шүүгчид оролцлоо.
Мэдээ, мэдээлэл Номтой уулзалт 2023 2023.02.12 Энэхүү үйл ажиллагаа нь Шинэ Монгол Мабүчи сангийн үе үеийн тэтгэлэгт оюутнуудын хамрах бөгөөд I-VII үеийнхний хувьд өөрсдийн ширээний болон дуртай номоороо, харин шинэ үеийн тэтгэлэгт оюутан болон VIII үеийнхэн “Танилцах уулзалт”-ын үеэр гардуулсан Жэк Ма, Манлайлагчид сүүлд нь иддэг, Тархины блок зэрэг номуудын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, сонгон авсан зохиолуудаас өөрийн өнцгийг нээлттэйгээр ярилцсан. Номтой уулзалтыг нээж Шинэ Монгол Мабүчи сангийн гүйцэтгэх захирал Э.Зулгэрэл үг хэлэв. Мөн оюутнуудад сангийн үйл ажиллагааны тухай, хийхээр төлөвлөж буй зүйлс, сангийн үйл ажиллагааны гарч буй өөрчлөлт зэргийг танилцуулж оюутнуудтай санал хүсэлтээ солилцов. Панелистаар “Жаран цагаан хонь”, “Ногоон нүдэн лам” зэрэг номнуудын зохиолч Ц.Оюунгэрэл оюутнуудад ном хэрхэн унших талаар, зохиолын судалгаа хэрхэн хийх талаар нээлттэйгээр сонирхолтой яриа, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Мэдээ, мэдээлэл ШММС-ийн “Төгсөгчдөд зориулсан чөлөөт уулзалт” 2022.11.19 Тус уулзалтын үеэр ШММС-ийн гүйцэтгэх захирал Э. Зулгэрэл 2021 оны жилийн үйл ажиллагааны тайлан болон санхүүгийн тайлан мэдээ, төгсөгчид, оюутнуудаас авсан судалгааны үр дүнг танилцуулсан ба Мабүчи Олон Улсын Тэтгэлгийн сан руу илгээсэн “Долларын ханшийн өсөлт тэтгэлгийн эргэн төлөлтөд нөлөөлөх нь” судалгааны тайланг 6-р үеийн тэтгэлэгт оюутан Э. Шүрэн-Эрдэнэ танилцуулсан. Уулзалтын 2-р хэсэгт төгсөгч оюутнууд өөрт тулгамдаж буй асуудал, сэтгэгдлээ хуваалцаж ярилцсан ба төгсөгчдийн холбоо байгуулах тухай ярилцаж орох хүсэлтэй оюутнууд саналаа өгсөн. Уулзалтад танхимаар 15 төгсөгч, онлайнаар 21 төгсөгч хамрагдав. ШММС-ийн төгсөгч нарт үйл ажиллагааны тайлан, судалгааны үр дүн танилцуулах, цаашлаад сангийн төгсөгч оюутнуудын мэдээлэлд шинэчлэл хийх, эргэх холбоог нэмэгдүүлэх, төгсөгчийн одоогийн нөхцөл байдалтай танилцах, эргэн төлөлт хийхэд тулгамдаж буй асуудлуудыг судлах, санал хүсэлт, гарч шийдлийн талаар нээлттэй ярилцах зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулав.
Мэдээ, мэдээлэл ШММС-ийн 8-р үеийн тэтгэлэгт оюутнуудын гэрээ байгуулах уулзалт зохион байгуулагдлаа Тэтгэлгийн гэрээ байгуулах үйл ажиллагааг 8 дугаар үеийн тэтгэлэг 42 оюутан, тэдгээрийн батлан даагч буюу асран хамгаалагч, харгалзан дэмжигч, сангийн ажилтнуудын хамтаар “Шинэ Монгол Технологийн дээд сургууль”-ийн номын санд зохион байгууллаа. “Тэтгэлгийн гэрээ байгуулах” үйл ажиллагааг нээж Шинэ Монгол Мабүчи сангийн гүйцэтгэх захирал Э.Зулгэрэл сангийн талаар оюутнууд болон тэдгээрийн батлан даагч, асран хамгаалагчдад танилцуулга хийв.Тэтгэлгийн гэрээ байгуулах үйл ажиллагаанд оролцогчдод тэтгэлгийн гэрээний талаар дэлгэрэнгүй танилцуулав.
Мэдээ, мэдээлэл Танилцах уулзалт 2023 Жил бүр нийт тэтгэлэгт оюутан, ментор болон шинэ элсэгчдийн дунд зохион байгуулдаг “ТАНИЛЦАХ УУЛЗАЛТ” 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 11 цагт Шинэ Монгол Технологийн Дээд сургуулийн 10 давхарт нийт 100 орчим оюутан, менторын бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулагдсан бөгөөд оюутнуудыг хооронд нь танилцуулах, 8 дугаар үеийн шинэ тэтгэлэгт оюутнуудыг менторуудтай нь танилцуулан, санамж бичиг байгуулах зэрэг олон үйл ажиллагаанууд хийгдсэн.Танилцах уулзалтыг нээж сангийн гүйцэтгэх захирал, ментор Э.Зулгэрэл үг хэлж, оюутнуудад зориулсан нээлттэй ярилцлага хийлээ. Үүний дараа 2021-2022 онд Оюутны зөвлөлөөр ажилласан оюутнууд тухайн жилд хэрэгжүүлсэн үйл ажиллагааныхаа тайланг нийт оюутан, менторууддаа тавилаа.8 дугаар үеийн тэтгэлэгт оюутан болон менторууд санамж бичиг байгуулах үйл ажиллагаа явагдаж, 8 дугаар үеийн оюутнуудынхаа мэргэжлийн онцлогт тохирсон номыг бэлэглэн, дараагийн номтой уулзалтынхаа үеэр тус номуудын талаар нээлттэй ярилцахаар тохиролцов. Уулзалтын төгсгөлд нийт оюутан менторуудынхаа дунд танилцах, чөлөөт уулзалт, хөгжөөнт тоглоомыг зохион байгуулсан.
Мэдээ, мэдээлэл 2022-2023 оны “Тэтгэлэг гардуулах ёслол”-ын үйл ажиллагаа ШММС-ийн 2022-2023 оны “Тэтгэлэг гардуулах ёслол” 2022 оны 9 сарын 29 -нд зохион байгуулагдлаа. Уг үйл ажиллагаагаар 2022-2023 оны хичээлийн жилийн тэтгэлэгт оюутнууд болох 8 дугаар үеийн тэтгэлэгт оюутнаар шалгарсан нийт 42 оюутанд тэтгэлгийн батламжийг гардуулсан. ШММС нь хэдийгээр жил бүр дотоодын их, дээд сургуулийн 30 оюутан, Коосэний 10 оюутан нийтдээ 40 оюутанд тэтгэлэг олгодог хэдий ч энэ жилийн хувьд “Хүрээ” ротари клубээс 1 оюутанд, иргэн Д.Энхтүвшингээс 1 оюутанд тэтгэлгийн санхүүжилтийг олгосноор нийт 42 оюутанд тэтгэлэг олгох нөхцөл бүрдсэн. Тэтгэлэг гардуулах ёслолыг сангийн ажлын алба болон оюутны зөвлөл хамтран зохион байгуулсан. Мабүчи олон улсын тэтгэлгийн сангийн тэргүүн Камэй Шинжи, тус тэтгэлгийн сангийн нарийн бичгийн дарга Хигүчи Такаёши, Шинэ Монгол Мабүчи сангийн үүсгэн байгуулагч Ж.Галбадрах, гүйцэтгэх захирал Э.Зулгэрэл, МАМISA тэргүүн Н.Болормаа, “Хүрээ” ротари клубын төлөөлөл, 8 дугаар үеийн менторууд тэргүүтэй сангийн 8 дугаар үеийн тэтгэлэгт оюутнууд, оюутны зөвлөл, үе үеийн тэтгэлэгт оюутан, менторууд оролцлоо.