ТЭТГЭЛЭГТ ОЮУТАН

0

МЕНТОР

0

ТЭТГЭЛГИЙН ДҮН

0

ЭРГЭН ТӨЛӨГДӨХ ТЭТГЭЛЭГ НЬ НИЙГЭМД ХАРИУЦЛАГАТАЙ, БИЕ ХҮНИЙГ БЭЛДЭХ ЗОРИЛГОТОЙ.

      Тэтгэлгийн сангийн гол зарчим нь “итгэлцэл” юм. Оюутанд өгч буй тэтгэлгээр дамжуулж итгэл, урам өгч цаашид илүү сайн суралцах, нийгэмд амжилттай бие хүн болох хүсэл тэмүүлэл, үүрэг хариуцлагаа ойлгоход нь туслах нь нэн тэргүүний зорилго юм. Түүнчлэн эргэн төлөх нөхцөл нь ямар нэг ашгийн төлөө бус. Харин эхний оюутнуудаас ирэх эргэн төлөлт нь “тэтгэлгийн сан” болон хуримтлагдаж, дараа дараагийн оюутнуудад тэтгэлэг болон очно.
creptaam Parallax

МЕНТОРШИП ХӨТӨЛБӨР

Шинэ Монгол – Мабүчи сангаас Монголд анхлан нэвтрүүлсэн “Менторшип хөтөлбөр” гэдэг нь оюутан нэг бүрийг хичээл сурлага, карьер төлөвлөлт, амьдралын гээд бүхий л талаар зөвлөн чиглүүлэх ах эгчтэй байх систем юм.

ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Шинэ Монгол Мабүчи сан нь оюутнуудад зөвхөн санхүүгийн дэмжлэг үзүүлээд зогсохгүй мэргэжил карьерын хувьд зөв чиглэлтэй, эрүүл мэндээ хайрлах дадалтай, бусдаасаа суралцаж, өөрийгөө илэрхийлж чадахуйц бие хүн болж төлөвшихөд туслах зорилготой.

ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР

Тэтгэлэгт оюутнуудаас авсан судалгаа болон удирдлагуудын санал хүсэлтэд үндэслэн ШММС нь үйл ажиллагаагаа оюутнуудын хувь хүний хөгжил болон мэргэжил, карьерт шинэ алхам болох төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийг алхам тутамдаа зорьдог.

ЭЛСЭЛТ

Шинэ Монгол Мабүчи Сангийн тэтгэлэг нь гурван талын харилцан ойлголцол, итгэлцлийн дүнд бий болсон. Монголдоо анхдагч гэж хэлж болох барьцаагүй, хүү шимтгэлгүй эргэн төлөгдөх нөхцөлтэй тэтгэлэг юм.
Хамрах хүрээ:
  • Дотоодын Их дээд сургуулийн I болон III курсын оюутан,
  • Хуулийн сургуулийн II болон IV түвшний оюутан
  • АШУҮИСургуулийн III болон V түвшний оюутан
  • Коллежийн IV курсын оюутан /Шутис коосэн, Монгол коосэн, Шинэ Монгол технологийн коллеж/
Тавигдах шаардлага:
Дотоодын бүхий л их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрийн оюутан;
3.2 ба түүнээс дээш голчтой байх;
Сургалтын тэтгэлгийн хэмжээ:
Оюутан байх хугацаандаа жил бүр 1 оюутан 1500$ тэтгэлэгтэй.
Нийт 41 оюутанд тэтгэлэг олгогдоно.
creptaam Parallax

Хамтран ажиллагч байгууллагууд

ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИД

КАМЭИ ШИНЖИ

МАБҮЧИ ОЛОН УЛСЫН ТЭТГЭЛГИЙН САНГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ
pnaranbayar@gmail.com

Ж.ГАЛБАДРАХ

ШИНЭ МОНГОЛ ЭРДМИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ

САНГИЙН ХАМТ ОЛОН

Э. Зулгэрэл

Гүйцэтгэх захирал

П. Наранбаяр

Гүйцэтгэх захирал асан /2015-2020/

Н. Болормаа

Монгол дахь Мабүчи тэтгэлгийн төгсөгчдийн холбооны тэргүүн

Б.Содбилэг

Санхүүч

С.Энхжин

Оюутантай харилцах судлаач

Ч.Болормаа

Хууль эрх зүйн ажилтан

Нийт тэтгэлэгт оюутан болон менторын тоо
/2015-2022/

Нийт тэтгэлэг авч буй оюутан болон төгсөгчдийн тоон харьцуулалт

creptaam Parallax

Түгээмэл асуулт, хариултууд

Үгүй ээ. Тэтгэлэгт оюутан бакалаврын хөтөлбөрөө дуусах хүртэл жил бүр 1500 ам.доллар-ын тэтгэлэг авна. Жишээлбэл, МУИС-ийн 1-р түвшинд элсэн суралцагч нийт 6000 ам.доллар-ын тэтгэлгийг төгсөх хүртлээ авна. Ингэхдээ сангаас тавьсан дүнгийн болон идэвх оролцооны шаардлагыг хангасан байна.
Та Монголын дотоодын аль ч их, дээд сургууль, коллежийн бакалаврын хөтөлбөрийн оюутан байж болно. 2022 оны байдлаар ШММС нь 21 аймаг, 9 дүүргийн, 24 их, дээд сургуулийн 276 оюутанд тэтгэлэг олгоод байна.
Дээрх сургуулиудын бакалаврын өдрийн хөтөлбөр 5 эсхүл 6 жил байдаг учир ийм шаардлагыг тавьдаг болно. Гэхдээ шаардлага хангасан аль ч курсын оюутан (төгсөх курс хамаарахгүй) тэтгэлэгт өргөдлөө илгээх бүрэн боломжтой.
Мэдээж үгүй. Та төгссөнөөсөө хойш 1 жилийн дараа санхүүгийн дарамтгүйгээр бага дүнгээр тогмтол, ямар нэгэн хүү шимтгэлгүйгээр эргэн төлдөг.
Та өнөөдрийн тэтгэлэгт оюутан, дараа үеийнхээ тэтгэлэг олгогч буюу таны эргүүлж төлсөн тэтгэлэг өөр нэгэн оюутанд тусламж болон хүрдэг билээ.

Тэтгэлэгт оюутнуудын сэтгэгдлээс

Хүүхэд өсөж том болоход эцэг эхийн тусламж маш их хэрэгтэй шиг хүн болоод амьдралд гарахад минь түүнээс минь өөрцгүй дэмжлэг үзүүлж буй Шинэ Монгол - Мабүчи Сандаа баярлалаа.

 4-р үеийн тэтгэлэгт оюутан М.Ижилтөр

Хүн бүрд боломж үргэлж нээлттэй байдаг. Гагцхүү тэр боломжийг зөв цагт нь алдалгүй ашиглах чадвал хэмээх ирээдүй хэмээх уртаас урт гүүр таны өмнө гэрэлтэх болно. Энэ боломжийг бий болгосон Шинэ Монгол - Мабүчи Сандаа баярлалаа.

4-р үеийн тэтгэлэгт оюутан Э.Халиунгоо

Талархах сэтгэл дандаа төрүүлдэг. Өөртөө, гэр бүлдээ, сангийн хамт олондоо, япончуудад, эх орондоо гээд л бүгдэд талархаж, хичээж явах ёстойг сануулдаг.

2-р үеийн тэтгэлэгт оюутан Э.Дуламсүрэн

Спорт нь биднийг хатуужилтай болгоод зогсохгүй илүү нээлттэй болгодог. Шинэ Монгол - Мабүчи Сангийн тэтгэлгийн нэг онцлог нь спорт өдөрлөг юм.

4-р үеийн тэтгэлэгт оюутан Б.Цэлмэг

Шинэ Монгол - Мабүчи Сангийн тэтгэлэг нь хүнийг илүү үүрэг хариуцлагатай болгодог.

5-р үеийн тэтгэлэгт оюутан Г.Оргилболд

ХОЛБОО БАРИХ

Хаяг: Баянзүрх дүүрэг, 25-р хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 43/1, Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн байр, 808 тоот.
И-мейл: mabuchi@shinemongol.edu.mn
Утас: 75777799-214, 88011191
Фейсбүүк: https://www.facebook.com/smms.foundation